ХОВД: АНУ-ын нүдний эмч нар 400 гаруй хүнд үйлчилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-06-05 13:10:13

Жаргалант, 2024 оны зургаадугаар сарын 5 /МОНЦАМЭ/. АНУ-ын Virtue Foundation олон улсын байгууллагын нүдний төрөлжсөн нарийн мэргэжлийн мэс заслын эмч нарын баг Ховд аймагт ажиллаж байна.

Эмч нарын багт АНУ-ын нүдний эмч нараас гадна улсын нэгдүгээр төв эмнэлгийн нүдний эмч нар багтжээ. 

Эмч нар баруун бүсийн аймгуудын нүдний эмч, мэргэжилтнийг ажлын байрны сургалтад хамруулж дадлагажуулж байна.  

Үүнээс гадна баруун бүс нутгийн иргэдэд үзлэг хийж, нүдний болор суулгах, нүдний даралт буулгах, хялар засах, нүдний харааны гажиг засах гэх мэт олон төрлийн оношилгоо, эмчилгээ хийж, шаардлагатай тохиолдолд мэс засал хийж байна. 

Өөрөөр хэлбэл, эмч нарын баг тавдугаар сарын 31-ний өдрөөс зургаадугаар сарын 7-ны өдөр хүртэл Ховд аймагт ажиллаж байна. Одоогоор 400 гаруй хүнд нүдний үзлэг, оношилгоо хийсэн ба 55 хүнд мэс засал хийжээ.

АНУ-ын Virtue Foundation олон улсын байгууллагын нүдний нарийн мэргэжлийн мэс заслын эмч нарын баг
 өмнө нь 11 удаа Ховд аймагт ажилласан юм.

Тэд өнгөрсөн хугацаанд орон нутагт гэрээгээр ажиллахдаа 12500 гаруй хүнд үйлчилсэн байна. Давхардсан тоогоор 1250 өвчтөнд мэс засал хийжээ. 
Тэдгээр өвчтөнүүдийн дунд гадаад улсад хагалгаа хийлгэх зайлшгүй шаардлагатай 16 хүн байсныг тийнхүү орон нутагт нь эмчилсэн байна.  

 

相关新闻