Ирэх долоо хоногт чуулганаар 2017 оны төсвийг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-10-07 16:36:06

УИХ-ын чуулганы ирэх 7 хоногийн ажлын хуваарь гарлаа.

Чуулганы хуралдааныг орон нутгийн сонгуультай холбоотой түр завсарлана гэж байсан. Гэвч УИХ-ын зарим гишүүд эдийн засгийн хүндрэлтэй үед чуулганыг түр завсарлуулах нь цаг үеэ олоогүй хэрэг болно хэмээж буй.

Ирэх долоо хоногийн даваа гарагт намуудын бүлэг хуралдах бол мягмар, лхагва гарагт байнгын хороод, пүрэв баасан гарагт чуулган хуралдана. Ирэх долоо хоногт чуулганаар голлон ирэх оны төсөв, түүнийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхээр тогтжээ.

Өөрөөр хэлбэл, нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд болон Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэх юм.

Б.Туул

相关新闻