ХОВД: Баруун бүсийн сумын эмч, мэргэжилтнүүд зөвлөлдөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-06-04 11:54:05

Жаргалант, 2024 оны зургаадугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Баруун бүсийн сумын эмч, мэргэжилтнүүдийн зөвлөгөөн өнөөдөр Ховд аймагт эхэллээ. 

Алслагдсан бүс нутгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд сумын эмч, мэргэжилтнүүдийн үүрэг, оролцоо хамгийн чухал. 

Иймээс энэ удаагийн зөвлөгөөнөөр эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэгчдийг чадавхжуулна. Эрүүл мэндийн салбарын бодлого чиглэл, өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл солилцож байна. 

Зөвлөгөөнд Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс гэсэн таван аймгийн 81 сумын 254 эмч, эмнэлгийн мэргэжилтэн оролцож байгаа. Мөн сумын эрүүл мэндийн байгууллагаас тодорсон есөн гавьяат эмч урилгаар оролцож, туршлага солилцов.   


Баруун бүсийн аймгуудын сумын эмч, мэргэжилтнүүд энэ онд анх удаа зөвлөгөөн хийж байгаагаараа онцлогтой.


Энэ үйл ажиллагаа маргааш тусгай хөтөлбөрийн дагуу үргэлжилж, сумын эмч, мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлнэ. 

Зөвлөгөөний ерөнхий зохион байгуулагчаар Монголын сумын эмч, мэргэжилтнүүдийн холбоо, Ховд аймгийн "Цагаан занги" салбар хороо зэрэг байгууллага хамтран ажиллаж байгаа юм.  


Ховд аймгийн Эрүүл мэндийн салбарынхан энэ жил хүүхдийн шүдний цоорол, өвчлөлийг багасгах, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд анхаарч байна. 

相关新闻