ХОВД: Хүн амын 40 гаруй хувийг хүүхэд эзэлдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-06-03 17:15:08

Жаргалант, 2024 оны зургаадугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн нийт хүн амын 40 гаруй хувь нь хүүхэд. Тус аймагт одоогоор 36617 хүүхэд амьдарч байна.

Үүнээс 51.3 хувийг хөвгүүд, 48.7 хувийг охид эзэлж байгаа юм.

2023 онд 1867 эх амаржиж, 1885 хүүхэд төрсөн байна.


Өнгөрсөн онд тус аймгийн хэмжээнд хүүхдийн эндэгдэл буурсан үзүүлэлттэй байна. Тухайлбал, нэг хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 12.2 болж, өнгөрсөн оны мөн үеэс 3.3 хувь (промилл), тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 13.8 болж, өнгөрсөн оны мөн үеэс 6.7 хувиар буурчээ.


Жил бүрийн зургаадугаар сарын 1-нд тохиодог Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг Ховд аймаг “Нэгдүгээрт хүүхэд-Хүүхдийн эрхийг дээдэлье" уриан дор тэмдэглэлээ.  

Тус аймаг 2024 оныг “Хүүхдэд ээлтэй- Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэхээр бүх сумыг гэрэлтүүлэг, хяналтын камертай болгож байна. 


Мөн цэцэрлэгийн хүүхэд болон 1-5 дугаар ангийн сурагчдын эрүүл мэндийг дэмжихээр энэ онд "Сүү" хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ.

 

Цаашид хүүхдийн инженерчлэлийн сэтгэлгээг хөгжүүлэх Stem тоглоомыг бүх цэцэрлэгт нийлүүлэх, “Кhovd Box” номын сан байгуулах зэрэг ажил өрнөнө. 


相关新闻