ХОВД: Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2024 оны зургаадугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Энэ сарын 10-ны өдөр хүртэлх цаг
агаарын урьдчилсан төлөв мэдээллийг Ховд аймгийн Ус, цаг уур, орчны
шинжилгээний төвөөс танилцууллаа.
Энэ сарын 4-нд ихэнх нутгаар, энэ сарын 5-нд зарим газраар бага зэргийн
бороо (дуу цахилгаантай аадар бороо) орно.
Салхи энэ сарын 4, 8-нд зарим
газраар секундэд 7-12 метр, Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч
ширүүснэ. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар салхи
секундэд 5-10 метр байх төлөвтэй.
Мөн агаарын температурын хувьд энэ
сарын 4, 5-нд нийт нутгаар бага зэрэг сэрүүн байх боловч энэ сарын 6-ны өдрөөс
нийт нутгаар дулаарч, уулархаг нутгаар
шөнөдөө +2+7 градус, өдөртөө +13+18
градус байна. Харин бусад нутгаар
шөнөдөө +7+12 градус, өдөртөө +19+24 градус дулаан байх юм.
Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүй зурвас газраар ажиглагдах тохиолдолд зарим газраар, 30-70 хувьд ихэнх нутгаар, 70 хувиас дээш нутгийг хамарвал бүх нутгаар гэсэн нэр томъёо хэрэглэдэг.
Өнгөрсөн 10 хоногт Ховд аймгийн нийт нутгийг хамарч
31.2 мм хур тунадас оржээ.
Салхины их хурд нийт нутгаар секундэд
10-22 метр хүрч шуурсан.
Одоогоор бэлчээрийн
ургамлын гарц жигдэрсэн ба ургамлын дундаж өндөр 2-6 см байна.