Дэлхийн эрчим хүчний 23 дугаар чуулга уулзалтыг Турк зохион байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-10-07 14:45:18

УЛААНБААТАР. /MONTSAME/. Дэлхийн Эрчим хүчний 23 дугаар чуулга уулзалтыг энэ сарын 9-13-ны өдрүүдэд Туркийн Истанбул хотноо тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы ивээл дор Ерөнхий сайд болон Эрчим хүч, ашигт малтмалын сайд нар зохион байгуулах гэж байна.

Дэлхийн эрчим хүчний чуулга уулзалт анх 1924 онд зохион байгуулагдсанаас хойш гурван жил тутамд болж байгаа бөгөөд эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд болон дэлхийн улс орнуудын удирдагчид хамтран эрчим хүчний салбар дахь тулгамдсан асуудлуудыг хэлэлцдэг томоохон индэр болж өргөжлөө.

Үүний зэрэгцээ уг арга хэмжээ нь улс орнуудын хувьд өөрсдийн технологийг сурталчлах, бизнесийн шинэ боломжийг нээн олох тавцан болдгоороо онцлог юм.

“Шинэ хил хязгааруудыг нэгтгэх нь” сэдэвт энэ удаагийн чуулга уулзалтад олон орны сайд нар, 100 гаруй орны шинжээчид, компанийн гүйцэтгэх захирлууд зэрэг 250 орчим хүн оролцоно. Одоогийн байдлаар 50 гаруй сайд уг уулзалтад оролцохоо мэдэгдээд байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг та http://wec2016istanbul.org.tr/. цахим хуудаснаас авах боломжтой. 

Д.Нямтулга

相关新闻