БАЯНХОНГОР: Ойрын өдрүүдэд зарим газраар түр зуурын бороотой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-05-31 10:44:17

Баянхонгор, 2024 оны тавдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Зургаадугаар сарын 1, 2, 3-нд хангай, тал, хээрийн нутгийн зарим газраар түр зуурын бороотой, борооны өмнө салхи түр зуур ширүүсэх төлөвтэй байгааг аймгийн УЦУОША-наас мэдээлэв. Мөн өдрүүдэд салхи говийн нутгаар 7-12 м/с, зарим үед 18 м/с хүрч шороон шуурга шуурна.


Агаарын температур Хангайн уулархаг нутгаар шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +15...+20 градус, хээр талын нутгаар шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +19...+24 градус дулаан байх бол говийн нутгаар шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +25...+30 градус, Эхийнголын баянбүрд орчмоор шөнөдөө +20...+25 градус, өдөртөө +30...+35 градус дулаан байх аж.

Ойрын өдрүүдэд зарим газраар түр зуурын бороо орж нөөлөг салхитай байгаа тул мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

Иймд хол, ойрын замд гарахдаа хувийн бэлтгэл бэлэн байдлаа хангаж, баталгаат гүүр, гармаар зорчих,
- Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг тогтмол хүлээн авах,
- Гэрээсээ гарахдаа цахилгаан болон хийн баллоноо салгаж, эд зүйлсээ аль болох өндөрлөг газар байрлуулах,
- Бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан зэрэг хүмүүсийг харгалзах хүнгүй үлдээхгүй байх,
- Гол, усны ойролцоо аялж, зугаалахдаа сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

相关新闻