ОУВС болон Дэлхийн банкны жил тутмын уулзалт өнөөдөр эхэлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГМОСКВА./Sputnik/. Олон улсын валютын сан /ОУВС/ болон Дэлхийн банкны /ДБ/ шийдвэр гаргах түвшний бүлэг буюу Захирлуудын зөвлөлүүд АНУ-ын нийслэл Вашингтон хотноо өнөөдөр хамтран хуралдаж эхлэх гэж байна.
ОУВС болон ДБ-ны жил тутмын уулзалтад дэлхийн санхүүгийн салбарын хамгийн нөлөө бүхий хүмүүс болох Төвбанкнуудын захирлууд, Сангийн сайд нар болон нэрт эдийн засагчид оролцоно. Тус хоёр байгууллагын уулзалт ням гараг хүртэл үргэлжлэх юм.
Уулзалтын хүрээнд Вашингтон хотноо олон тооны семинар, хэлэлцүүлэг, зөвлөгөөн болж, дэлхийн эдийн засгийн байдал, хөгжил болон ядуурлыг устгах зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
Г.Доржханд