Ажлын хэсгүүдийг байгууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хууль тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий 3 ажлын хэсэг байгууллаа.
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийг төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Жавхлангаар ахлуулан байгуулав.
Мөн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төслийг байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийг төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Чинзоригоор, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийг төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Ундармаагаар ахлуулан байгуулсан юм.