ЗАВХАН: Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд 4 хоршооны зээл батлагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2024
оны тавдугаар сарын 29
/МОНЦАМЭ/. Завхан аймгийн Тэлмэн сум хоршоодод газар олгох шийдвэр гаргасан
анхны сум боллоо.
Өнөөдрийн байдлаар Завхан аймагт 147 хоршоо шинээр байгуулжээ. Үүнээс 105 хоршоо нь улсын бүртгэлийн гэрчилгээ авсан бөгөөд 4 хоршооны зээл батлагджээ.
Банкуудад
31 хоршооны бичиг баримт хянагдаж байгаа бөгөөд 86 хоршоо бизнесийн төлөвлөгөө,
төслөө бичиж байна.
Засгийн газраас
хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд төрийн албан хаагчид 21
аймгийн 330 суманд ажиллаж, малчдад зөвлөгөө, зааварчилгаа өгч байна.
Тэлмэн суманд
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандоржоор ахлуулсан ажлын баг ажиллалаа.
“Шинэ хоршоо”
хөдөлгөөний хүрээнд түргэвчилсэн журмаар хоршоологчдод 5 хүртэлх га газар
олгохоор шийдвэр гарсан.
Энэ шийдвэрийг үндэслэн Тэлмэн сумын Иргэдийн хурал хуралдаж, 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулах тогтоол гаргажээ.
Сумын Засаг даргын нээлттэй сонгон шалгаруулалт зарлах захирамж гарч, үүний дагуу Тэлмэн суманд шинээр байгуулж буй 4 хоршоонд нийт 20 га газрыг эзэмшүүлэхээр боллоо.
Тэлмэн сум нь Завхан аймгийн газар тариалангийн бүс нутаг учир шинээр
байгуулсан хоршоодын гишүүд авсан газартаа тариалалт эрхлэх юм гэж Завхан
аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.