Хүүхдүүд малтайгаа шуурганд уруудаж, төөрсөн байж болзошүй  гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-10-07 11:31:35

Аравдугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд нойтон цас орж цасан шуурга шуурснаас үүдэж сумын төвд цахилгаан тасарчээ.

Энэ талаар сумын холбогдох  албаныхан аймгийн Онцгой байдлын хэлтэс,  Бага нуур,Зүүн өмнөд бүсийн Дорноговь аймаг дахь цахилгаан түгээх салбар руу мэдээлсний дагуу эрчим хүчний гэмтлийг засварлахаар Сайншанд хотоос мэргэжлийн хүмүүс Дэлгэрэх сум руу хөдөлсөн байна.

Цасан шуурганы хурд ойролцоогоор 12 метр секунд хүрсэн аж. Мөн сумын төвөөс 15 км-т нутагладаг нэгэн малчны 16  орчим насны хоёр хүүхэд өглөө малдаа яваад  гэртээ ирээгүй гэх мэдээлэл 07-ны 10 цаг 46 минутад сумын удирдлагуудад  иржээ.

Мэдээллийн дагуу Ажлын хэсэг гарч хүүхдүүд малтайгаа шуурганд уруудаж, төөрсөн байж болзошүй хэмээн  эрэн хайх ажлыг зохион байгуулж байгаа аж. Мөн нутгийн цөөнгүй малчид малаа  шуурганд уруудуулжээ.

Х.Эрдэнэбулган_

相关新闻