М.Анхцэцэгийн олимпын эрх албан ёсоор баталгаажжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Олон улсын хүндийг өргөлтийн холбооноос Парисын Олимпын хүндийг өргөлтийн төрөлд ур чадвараа сорих тамирчдыг эцсийн байдлаар албан ёсоор зарлалаа.
Манай улсаас 81 кг-ын жинд дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин М.Анхцэцэг “Парис-2024” зуны Олимпын XXXIII наадамд өрсөлдөхөөр болов. Түүний эрхийг энэ сарын 31-нд Үндэсний олимпын хороо баталгаажуулах журамтай юм.
Хүндийг өргөлтөөр эрэгтэй, эмэгтэй тус бүр ердөө тав таван жинд туйванчид өрсөлдөх бөгөөд жин тус бүрд 2022-2024 онд тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон олон улсын тэмцээнүүдэд оролцсон чансааны оноогоор шилдэг 10 тамирчинд Олимпын эрх олгосон юм.
М.Анхцэцэгийн
өрсөлдөх 81 кг-ын жинд Эквадор, Египет, Норвеги, Австрали, БНСУ, Куба, Бразил,
Доминикан, Узбекистаны тамирчид Парисын наадамд өрсөлдөх эрх авлаа.