БАЯНХОНГОР: Хамтын ажиллагааг сайжруулж эко аялал жуулчлалыг хөгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-05-16 13:41:59

Баянхонгор, 2024 оны тавдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. "Төрийн тахилгат Их Богд хайрхныг түшиглэн эко аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж" төслийн сургалтыг Баянхонгор аймгийн Богд суманд зохион байгууллаа.


Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох стратеги төлөвлөлтийг боловсронгуй болгох орон нутгийн иргэдийн байгаль орчин болон байгалийн нөөцийн салбарт дасан зохицох чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд Баянхонгор аймагт долоон төсөл хэрэгжиж буй. Тэдгээрийн нэг нь "Эко аялал жуулчлалыг хөгжүүлэх" төсөл юм.


Энэ сургалтыг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв, Баянхонгор-Хүн үүслийн өлгий аялал жуулчлалын холбоо, Их Богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Богд сумын ЗДТГ зэрэг байгууллага хамтран зохион байгуулжээ.


Сургалтад Их Богд уулын орчмын нутгийн иргэд, малчид, аж ахуй нэгжийн төлөөлөл, Богд сумын ИТХ-ын дарга, хоёр сумын БОХУБ, байгаль хамгаалагч, багийн дарга, эко клубийн сурагч зэрэг 35 хүн оролцож, санал бодлоо хуваалцсан байна.



相关新闻