ХӨВСГӨЛ: Ахуйн үйлчилгээний төв ашиглалтад орсноор 20 иргэн ажлын байртай болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2024 оны тавдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Мөрөн сумын алслагдсан 10, 14 дүгээр багт улсын төсвийн 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Ахуйн үйлчилгээний төвийг барьж ашиглалтад орууллаа.
Тус төв нь орчин үеийн интерьер
бүхий ая тухтай, тохилог, стандартад нийцсэн орчныг бүрдүүлсэн байна.
Ахуйн үйлчилгээний төв нь оффис, хими цэвэрлэгээ, хувцас захиалга засвар, гутал засвар, үсчин гоо сайхан, цаг засвар, утас засвар, саун душ, гэр ахуйн барааны худалдаа зэрэг олон үйлчилгээг нэг дор багтааснаараа онцлог юм.
Тус төв ашиглалтад орсноор хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэх өргөн боломжийг бүрдүүлж 20 орчим ажлын байр шинээр бий болж, иргэд ажилтай, тогтмол орлоготой болох ач холбогдолтой гэдгийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар онцолж байлаа.
Мөрөн сумын 8000 гаруй иргэн шинэ
суурьшлын бүс буюу алслагдсан 10,14
дүгээр багт амьдарч байгаа бөгөөд ахуйн үйлчилгээний төвөөс 20
гаруй төрлийн цогц үйлчилгээг нэг дороос авах боломж бүрдлээ.