БУЛГАН: "Миний анхны инженерчлэл" сургалтаар хүүхдүүд сансрын тухай мэдлэгтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-05-06 10:33:23

Булган, 2024 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Шинжлэх ухаан, технологийн сангаас хэрэгжүүлж байгаа "Шинжлэх ухаан, технологи, инновацыг орон нутагт нутагшуулъя" аяны хүрээнд Булган аймагт "Миний анхны инженерчлэл" сургалтыг тавдугаар сарын 3-5-ны өдрүүдэд зохион байгууллаа. 




Мэдээллийн технологийн үндэсний парк, Шинжлэх ухаан, технологийн сан, хамтран ЕБС-ийн бага ангийн сурагчдад шинжлэх ухааны суурь мэдлэг, амьдрал дээрх практик ойлголт, юмс үзэгдлийн учир шалтгааныг эрэлхийлэх, тайлбарлах шинжлэх ухаанч хандлага, төлөвшилтэй болгох зорилготой тус сургалтыг Булган аймгийн 1,2,3 дугаар сургуулийн 4-5 дугаар ангийн 20 сурагчийн дунд зохион байгуулж байна.




Энэхүү сургалтын хүрээнд хүүхэд бүхэн орчин үеийн сансрын технологиуд болох хиймэл дагуул, пуужин хэрхэн ажилладгийг мэдэж авахаас гадна бяцхан хиймэл дагуул, пуужингаа өөрсдөө зохион бүтээх юм.



相关新闻