Майамигийн Гран-Прид Л.Норрис түрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2024-05-06 09:56:19

ВАШИНГТОН, 2024 оны тавдугаар сарын 6 /AFP/. Майамигийн Гран-Прид “Макларен” багийн Ландо Норрис дэлхийн аварга Макс Ферстаппенийг ардаа орхисноор карьерынхаа анхны “Формула-1” ангиллын уралдааны түрүүг авлаа.


Л.Норрис “Макларен”-ы төлөөх 110 дахь уралдаандаа М.Ферстаппенийг долоон секундээр илүүрхсэн бол “Феррари”-гийн Чарльз Леклерк гуравдугаар байрт оржээ.


Энэ удаагийн Гран-Прид ялалт байгуулаагүй хэдий ч М.Ферстаппен улирлын эхний таван гарааны дөрөвт нь түрүүлж, дэлхийн аваргын чансааг 138 оноотойгоор тэргүүлж байгаа юм. Харин түүний багийн анд Серхио Перез 101 оноотойгоор удаалж байгаа бол Ч.Леклерк /98 оноо/ гуравдугаарт бичигдэж байна.


Харин “World Constructors' Championship” үзүүлэлтээр  Ред Булл баг тэргүүн байрт /237 оноо/ бичигдэж байгаа бол шилдэг гуравт Феррари /189/, Макларен /127/ багууд багтаж байна.


"Формула-1" ангиллын уралдааны 2024 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний долоо дахь гараа энэ сарын 17-19-ний өдрүүдэд Итали улсад болно. 

相关新闻