ДУНДГОВЬ: 15 сумын сонгуулийн хороонд 77 төрийн албан хаагч ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2024 оны тавдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн сонгуулийн
хороо 2024 оны 4 дүгээр сарын 28-нд 88,8
хувийн ирцтэй хуралдаж, 15 сумын сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг хэлэлцэн
баталлаа.
Монгол Улсын Их
хурлын 2024 оны ээлжит сонгуулийг Дундговь аймагт зохион байгуулах сонгуулийн
хорооны бүрэлдэхүүнийг СЕХ-ны 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 23 дугаар
тогтоолоор баталжээ.
Тодруулбал, Сонгуулийн
хорооны даргаар аймгийн ЗДТГ-ын дарга Л.Доржбат, нарийн бичгийн даргаар ХХҮГ-ын
дарга Г.Хишигдаваа, гишүүдээр аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга, Цагдаагийн
газрын дарга, УБХ-ийн дарга, аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын
хэлтсийн дарга, ХХААГ-ын дарга, Статистикийн хэлтсийн дарга, ИТХ-ын ахлах
мэргэжилтэн нар томилогдсон.
Монгол Улсын Их
Хурлын сонгуулийн тухай хуулиар Сумын сонгуулийн хорооны даргаар тухайн сумын
ЗДТГ-ын дарга томилогдон үүрэг гүйцэтгэх ба 15 сумын сонгуулийн хороонд 77
төрийн албан хаагч ажиллах юм.
УИХ-ын
сонгуульд Дундговь аймгаас 30450 сонгогч оролцож саналаа өгнө. Сонгогчдын санал
авч, тоолох 61 хэсгийг байгуулж, хэсгийн нутаг дэвсгэрийг зарлаад байна.