Гуандунд зам нурсны улмаас 19 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2024-05-01 15:32:13

ГУАНЖОУ, 2024 оны тавдугаар сарын 1 /Xinhua/. Хятадын өмнөд нутгийн Гуандун мужийн хурдны зам нурсны улмаас 19 хүн нас барсан тухай орон нутгийн эрх баригчид мэдэгджээ.


Мөн 30 хүн эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд амь насанд нь аюул учраагүй гэж Мэйжоу хотын удирдлагууд мэдэгдсэн байна.


Мэйжоу дахь Мэйжоу-Дабу хурдны замын хэсэг шөнийн 02:10 цагийн орчимд цөмөрсөн байна. Мэйжоугийн засаг захиргааны мэдээлснээр, цөмөрсөн талбайн хэмжээ 184.3 квадрат метр байжээ.


Агаараас авсан зургаас харахад хурдны замын нэг тал нь цөмрөн нурж, машинууд уруу хэсэг рүү орсон байжээ. Осолд том оврын автомашин, химийн аюултай бодис тээвэрлэж явсан машин өртөөгүй гэж албаныхан мэдээлсэн байна. Аврах ажиллагаанд 500 гаруй хүн оролцож байна.

相关新闻