УИХ-ын намрын чуулган түр завсарлана

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-10-05 14:28:20

УИХ-ын намрын чуулганыг түр завсарлуулахаар болжээ.

Намрын ээлжит чуулган  энэ 7 хоногийн даваа гарагт нээлтээ хийсэн. Даваа гарагт намуудын бүлэг хуралдсан бол мягмар, лхагва гарагт байнгын хороод хуралдаад байна.

Харин маргааш чуулганы нэгдсэн хуралдааныг хуралдуулаад чуулган түр завсарлах гэнэ. Сум, дүүргийн ИТХ-ын сонгууль энэ сарын 19-нд болно. Иймээс орон нутгийн сонгуультай холбогдуулж дээрх шийдвэрийг гаргасан аж.

Б.Туул

相关新闻