ДУНДГОВЬ: Зургаан сумын нутгаар цас орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2024 оны дөрөвдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн мэдээлснээр 4 дүгээр сарын 24-25-нд 6 сумын нутагт цас оржээ.
Тодруулбал, Эрдэнэдалай, Баянжаргалан сумын нутгаар 0,0-0,6 мм, Цагаандэлгэр, Говь-Угтаал, Адаацаг, Дэрэн сумын нутгаар 2,0-7,0 мм хур тунадас, цас орсон. Бусад сумын нутгаар хур тунадас ороогүй байна.
Энэ хугацаанд ихэнх нутгаар 9-14 м/с салхитай, шөнөдөө -2+2 хэм, өдөртөө 9-17 градус дулаан байжээ. Одоо Эрдэнэдалай, Баянжаргалан,
Цагаандэлгэр, Говь-Угтаал, Адаацаг, Дэрэн сумын нутагт 0-8 см зузаан цастай
байна.
Өнөөдөр Дундговь аймгийн нутгаар үүлтэй, салхи зүүн
хойноос секундэд 8-13 м, Говь-Угтаал, Цагаандэлгэр, Адаацаг, Дэрэн сумын
нутгаар 5-10 градус, бусад сумын нутгаар 11-16 градус дулаан байна. Эрдэнэдалай,
Цагаандэлгэр, Адаацаг, Дэрэн, Дэлгэрцогт суманд ялимгүй хур тунадас орно.
Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 4 дүгээр сард тус аймгийн нийт нутгаар олон жилийн дунджийн орчим хур тунадас орох бол 5, 6 дугаар сард нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна.