Өнөөдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүд Олимпын эрхийн төлөө барилдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-04-19 11:10:18

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Чөлөөт болон сонгомол бөхийн олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн өнөөдөр эхэлж байна.


Тус тэмцээнд манай улсаас эрэгтэйчүүдийн зургаа, эмэгтэйчүүдийн дөрөв, сонгомол бөхийн нэг жинд тамирчдаа сойж буйг бид өчигдөр мэдээлсэн. Тэмцээний хуваарь ёсоор өнөөдөр эрэгтэйчүүдийн зургаа, маргааш эмэгтэйчүүдийн зургаа, нөгөөдөр сонгомол бөхийн зургаан жингийн барилдаан болсноор Парисыг зорих 36 тамирчны нэр тодорно.


Бишкекээс эрхээ авч чадаагүй тамирчид ирэх сарын 9-12-нд Туркийн Истанбул хотод сүүлчийн боломжоо ашиглана. Истанбулын тэмцээнээс нэг жинд гурван эрх олгох юм. Олимпын эрхийн тэмцээний өмнө Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагууд тамирчидтайгаа уулзаж, амжилт хүссэн байна.


Тэмцээний хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар 12:30 цагт, медалийн төлөөх барилдаан 19:30 цагт эхэлнэ. Тус барилдааныг Монголын чөлөөт бөхийн холбооны пэйж хуудсаар чөлөөт, жүдо бөхийн тайлбарлагч, спортын сэтгүүлч С.Шижирбатын тайлбартайгаар шууд дамжуулах ажээ. 

相关新闻