Улаанбаатарт цас орж шуурна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хот орчимд тохиолдож буй шороон шуурга 20.00 цаг хүртэл үргэлжилнэ.
Оройн 23.00 цаг орчмоос цас орж, цасан шуурга шуурахыг ЦУОШГ-аас мэдээллээ. Иймд хол, ойрын замд шаардлагагүй тохиолдолд зорчихгүй, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.