Швейцарын Холбооны Улстай хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-11-22 10:34:27

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Парисын хэлэлцээрийн хүрээнд хамтран ажиллах Монгол Улсын Засгийн газар, Швейцарын Холбооны Улсын Холбооны зөвлөл хоорондын хэлэлцээрт өчигдөр Бразил Улсын Белем хотноо гарын үсэг зурлаа.


БОУАӨЯ-ны мэдээлснээр, тус хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газраас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, Швейцарын Холбооны Улсын Холбооны зөвлөлөөс Байгаль орчин, зам тээвэр, эрчим хүч, харилцаа холбооны сайд Альберт Рости нар гарын үсэг зурж, хоёр улсын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.


Монгол Улс, Швейцарын Холбооны Улс дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.Амхерд 2024 оны 8 дугаар сард Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэр талууд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллахаар болсон. Үүний дагуу талууд хамтын ажиллагааны баримт бичгийн төслийг боловсруулан солилцож, яриа хэлэлцээг идэвхтэй явуулсан.

 

相关新闻