Улсын аварга шалгаруулах волейболын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-10-04 13:23:30

Монголын волейболын холбооноос зохион байгуулсан “Гоё кап” залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээнээс Сүхбаатар аймгийн эмэгтэй багийн тамирчид хүрэл медаль хүртлээ.

Сүхбаатар аймгийн баг тамирчдын дасгалжуулагч багшаар ОУХМ Г.Баярсайхан ажилласан бөгөөд тэрээр сүүлийн жилүүдэд Сүхбаатар аймагт багийн спорт тэр дундаа волейболын спортыг хөгжүүлэхийн тулд ихээхэн ач холбогдол өгч ажиллаж байгаа нэгэн юм. Аймгийн Биеийн тамир спортын газартай хамтран волейболын секц дугуйланг тогтмол хичээллүүлж байна.

“Гоё кап” залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээний хаалтын үйл ажиллагаанд Сүхбаатар  аймгийн Уулбаян сумын харъяат, Монгол Улсын гавъяат дасгажуулагч Д.Халзан ирж оролцон, нутгийн тамирчиддаа баяр хүргэж, илүү их амжилтыг хүслээ.

Энэхүү тэмцээнд нийт эрэгтэй 20, эмэгтэй найман баг өрсөлдсөн юм.

Т. Одончимэг

相关新闻