ХӨВСГӨЛ: Сумдын сурагчдын амралтыг 7 хоног хойшлуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2024 оны дөрөвдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд хаваржилт хүндэрч буй цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан зарим сумын Засаг дарга, малчдаас ирүүлсэн хүсэлтийг харгалзан аймгийн Засаг дарга Мөрөн сумаас бусад сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын гуравдугаар улирлын амралтын хугацааг долоо хоног хойшлуулав.
Малчны хотонд мал төллөж, зарим суманд шар усны үер болж байгаа энэ үед амралтын хугацааг сунгаснаар хүүхдүүд аав ээждээ тус дэм болох юм.
Тус аймгийн Жаргалант, Шинэ-Идэр, Галт,
Цэцэрлэг, Цагаан-Уул зэрэг суманд цас их орж өвөлжилт, хаваржилт хүндэрсэн.
Аймгийн хэмжээнд малын хорогдол нэмэгдэж, 270 орчим мянган толгой мал хорогдоод байна.