СЗХ-ны дарга С.Даваасүрэн ОУВС-ын уулзалтад оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-10-04 10:19:10

Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн АНУ-ын Вашингтон хотноо болж буй Дэлхийн банк болон ОУВС-ын ээлжит уулзалтад оролцохоор зорилоо.

Дэлхийн санхүүгийн бодлого, төлвийг хэлэлцдэг тус уулзалт энэ сарын 11-нийг хүртэл үргэлжлэх юм.

Уулзалтын үеэр Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн Дэлхийн банк, ОУВС-гийн удирдлагууд, бүс нутаг хариуцсан захирлууд, мэргэжилтнүүд болон хөрөнгө оруулагчидтай уулзаж, Монгол Улсын санхүүгийн салбарт хэрэгжүүлэх хамтын ажиллагааны асуудлуудаар ярилцах аж.

Б.Заяа

相关新闻