Төмөр замын гармууд дээр гарсан зөрчлийн тоо нэмэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар хотын хэмжээнд нийт 133 төмөр замын гарам байдаг бөгөөд үүний зохицуулалттай гарам -28, дохиололгүй гарам -8, хамгаалалтгүй гарам 9 байгааг салбарынхан хэлж байна.
Өнөөдрийн байдлаар Төмөр замын гармыг дайран өнгөрдөг нийтийн тээврийн 42 чиглэлийн 365 тээврийн хэрэгсэл нийслэлийн иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа юм. Судалгаагаар төмөр замын гармууд дээр гарсан зөрчлийн тоо нэмэгджээ.Тиймээс Нийслэлийн нийтийн тээврийн газраас нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж буй жолооч, инженер, техникийн ажилтнуудад зориулан сургалтууд зохион байгуулахаар болжээ. Мөн “Гармын мэдлэгийг дээшлүүлэх олон улсын өдөрлөг”-өөр нийтийн тээврийн аж ахуйн нэгж байгууллагуудын дунд “Гарам-Аюултай бүс” зөвлөгөөнийг жил бүр уламжлан болгон зохион байгуулах аж.
Б.Заяа