"ТЭЦ III"-аас "Говь" ХК-ийн уулзвар хүртэлх замыг засна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Хан-Уул дүүргийн Ажилчны гудамжны засварын хүрээнд "ТЭЦ III"-аас "Говь" ХК-ийн уулзвар хүртэлх нэг км авто замыг засна.
Замыг өнөөдөр 23:30
цагаас эхлэн энэ сарын 16-ны 6:00 цаг хүртэл хаах юм. Иймд жолооч нар бусад замыг сонгон зорчихыг НЗДТГ-ын ХМОНХХ зөвлөжээ.