АРХАНГАЙ: Он гарсаар 39 иргэн орон сууцны зээл авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-03-19 15:54:42

Эрдэнэбулган, 2024 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Архангай аймагт арилжааны дөрвөн банк үйл ажиллагаа явуулж байна. Дээрх банкууд нийт 288.7 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Үүний дотор анхааарал хандуулах зээл 2,380.4 сая, чанаргүй зээл 2,128.8 сая төгрөг байна.


Харин 2024 оны эхний 3 сарын дүнгээр банкууд 20.2 мянган иргэн, аж ахуйн нэгжид 75.7 тэрбум төгрөгийн зээл олгожээ.


Өнгөрсөн оны мөн үеийнхтэй зэрэгцүүлэхэд олгосон зээлийн хэмжээ 2.6 дахин, чанаргүй зээлийн хэмжээ 1.8 дахин, зээлийн өрийн үлдэгдэл 34.0 хувиар, анхаарал хандуулах зээлийн хэмжээ 2.2 дахин нэмэгджээ.


Аймгийн хэмжээнд он гарсаар 39 иргэн 3829.2 сая төгрөгийн орон сууцны зээл авсан байна.


Нийт 53822 иргэн хадгаламж эзэмшиж байгаа ба 85.2 хувь нь хугацаатай, 14.8 хувь нь хугацаагүй хадгаламж байна. Хадгаламжид нийт 178 тэрбум төгрөг байгаа нь өмнөх онтой зэрэгцүүлэхэд хадгаламжийн үлдэгдэл 0.1 хувиар буурсныг Архангай аймгийн Монголбанкны салбараас мэдээлэв. 

相关新闻