АРХАНГАЙ: НДС-гийн орлого буурахад тэтгэврийн даатгалын сангийн орлого буурсан нь нөлөөлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-07-04 12:14:10

Эрдэнэбулган, 2025 оны долоодугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Нийгмийн даатгалын сангийн орлого 2025 оны эхний 5 сард 19.6 тэрбум төгрөг бол зарлага 63.7 тэрбум төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс орлого 38.2 (66.2%) тэрбум төгрөгөөр буурч, зарлага нь 8.8 (16.1%) тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.


Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс 38.2 тэрбум төгрөгөөр буурахад тэтгэврийн даатгалын сангийн орлого 70.2 хувиар буурсан нь нөлөөлжээ.


Харин нийгмийн даатгалын сангийн зарлага өмнөх оныхоос 8.8 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 14.4 хувиар, тэтгэмжийн даатгалын сангийн зарлага 29.8 хувиар, ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 3.6 дахин өссөн нь нөлөөлсөн байна.


Дээрх хугацаанд аймгийн хэмжээнд тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэрт 60.3 тэрбум төгрөгийг 17.4 мянган хүнд, тэтгэмжийн даатгалын сангаас бүх төрлийн тэтгэмжид 3.4 тэрбум төгрөгийг 1516 хүнд олгосон байна.


Мөн 2025 оны эхний 5 сард нийгмийн халамжийн сан болон хүний хөгжил сангаас  давхардсан тоогоор 62.4 мянган хүнд 28.1 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт тусламж, үйлчилгээг үзүүлжээ.


Нийгмийн халамжийн сангийн 12.8 хувийг халамжийн тэтгэвэрт, 10.4 хувийг нийгмийн халамжийн тэтгэмжид, 62.2 хувийг хүүхдийн мөнгөн тэтгэмжид, 8.2 хувийг алдарт эхийн одонгийн мөнгөн тусламжид, 6.3 хувийг бусад тусламж, хөнгөлөлтөд зарцуулсан байна.

相关新闻