Монголын иргэнээс 1000, гадаадынхаас 5000 төгрөг авахаар болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬЕсдүгээр сарын 29-нд хуралдсан Дорноговь аймгийн ИТХ-ын ээлжит хоёрдугаар хуралдаанаар Монгол Улсын хамгийн том боомт хот болох Замын-Үүд болон Хатанбулаг сум дахь Хангийн хилээр зорчигчдоос авах хураамжийн хэмжээг хэлэлцэж шийдвэрлэлээ.
Өмнө нь Замын-Үүдээс Эрээн рүү зорчиход 1000 төгрөгийн хураамж авдаг байсныг дахин сэргээж монгол иргэнээс 1000 төгрөг, гадаад иргэнээс 5000 төгрөг авдаг байхаар тогтоолын төслийг баталсан байна.
Уг шийдвэрийг улс оронд нүүрлэсэн хөрөнгө санхүүгийн хүндрэл бэрхшээл болон орон нутгийн төсвийн орлого тасарсантай холбогдуулан баталсан бөгөөд тогтоолыг хэрэгжүүлснээр төсвийн орлогод 720 сая төгрөгийг төвлөрүүлэх боломжтой гэж үзжээ.
Өмнө нь 1000 төгрөгийн хураамж авах асуудлыг Замын-Үүд сумын ИТХ-ын 93 дүгээр тогтоолоор хүчингүй болгож байжээ.
Х.Эрдэнэбулган