БУЛГАН: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн салбар зөвлөлийн хурлыг нүүдлээр хийдэг боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2024 оны хоёрдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөл хуралдаж, 2023 онд хэрэгжүүлсэн ажлын тайлан, 2024 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцсэн байна.
Аймгийн хэмжээнд нийт 2401 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа нь хүн амын 3.9 хувийг эзэлж байна. Үүнээс хөгжлийн бэрхшээлтэй 238 хүүхэд байнгын асаргааны мөнгөн тэтгэмжид хамрагдаж, 148 нь боловсролын салбарт сурч, хүмүүжиж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй
иргэдийг өвчлөлөөр нь авч үзвэл: харааны болон нүдний бэрхшээлтэй 17.4 хувь,
гэмтэл болон тулах хөдөлгөөний бэрхшээлтэй 2.0 хувь, оюуны болон сэтгэц,
мэдрэлийн өөрчлөлттэй 40.7 хувь, сонсголын бэрхшээлтэй 8.8 хувь, хэл ярианы
бэрхшээлтэй 2.2 хувь, хавсарсан өвчтэй 6.4 хувь, бусад хэлбэрийн бэрхшээлтэй
22.5 хувийг эзэлж байгаа юм.
Булган аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбар комисс долоон хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг.