Сумдын ИТХ-ын сонгуульд 553 нэр дэвшигч өрсөлдөнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСум, дүүргийн ИТХ-ын сонгууль буюу орон нутгийн сонгууль ирэх сарын 19-ний өдөр болно. Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор 10 сарын 1-нд буюу маргааш эхэлнэ.
Тэгвэл энэ удаагийн сумын ИТХ-ын сонгуульд Сүхбаатар аймагт 67 тойрогт нийт 553 нэр дэвшигч өрсөлдөхөөр аймгийн Сонгуулийн хороонд бүртгүүлсэн байна. МАН-аас 271, Ардчилсан намаас 271, бие даагч 11 хүн нэр дэвшжээ.
Сумдын Сонгуулийн хороонд энэ сарын 19-нд СЕХ-ноос сургагч багш ирж сургалт зохион байгуулсан бөгөөд 67 тойргийн саналын хуудсыг хэвлүүлэхээр СЕХ-нд хүргүүлээд байна. Сонгогчдын үнэмлэхийг 9-р сарын 27-нд сумдын Сонгуулийн хороонд хүлээлгэн өгөх юм. Нэр дэвшигчид үнэмлэхээ 9 сарын 27-ны өдөр гардаж авсан. Сонгуулийн сурталчилгаа 10-р сарын 1-ний өдрөөс эхлэн 18 хоногийн турш үргэлжлэх юм. Сонгогчдын саналыг 10 сарын 19-ний өдрийн өглөө 07:00-22:00 цаг хүртэл хугацаанд санал авах байранд авна.
Харин Монгол Улсын хэмжээнд 1792 тойрогт нийт 7006 мандатын төлөө 15209 нэр дэвшигч өрсөлдөхөөр Сонгуулийн Ерөнхий хороонд бүртгүүлжээ.
Т.Одончимэг