Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан Вашингтонг зорилоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-09-30 10:22:59

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан өнөөдөр АНУ-ын нийслэл Вашингтон хотыг зорилоо.

Тэрээр энэ сарын 7-9-ний өдөр Вашингтонд болох ОУВС Дэлхийн банкны 2016 оны жилийн уулзалтад оролцож, хөрөнгө оруулагчидтай уулзалт хийх юм байна.

Энэ үеэр ОУВС-ийн Гүйцэтгэх захирал Фурусава, гүйцэтгэх захирал Б.Стэрланд, Ази, Номхон далайн газрын дарга Сэссир Ри болон  Дэлхийн банкны Дэд ерөнхийлөгч Кваква, гүйцэтгэх захирал Хенам Чой нартай уулзалт хийх юм.

 

Б.Заяа

相关新闻