БУЛГАН: Хаваржилт хүндэрч, 24934 толгой мал хорогдоод байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2024 оны хоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Булган аймагт хаваржилт хүндэрч, огцом хүйтэрснээс 2 дугаар сарын 22-ны байдлаар 24934 толгой мал хорогджээ. Үүнээс адуу 506, үхэр 1005, хонь 14922, 8501 ямаа хорогдоод байна.
2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд малчид 3260 тн өвс бэлтгэхээс 3166 тн, ногоон тэжээл 260 тн бэлтгэхээс 210 тн, 120 тн тэжээл бэлтгэхээс 120 тн тэжээл бэлтгэж одоогийн байдлаар малчид өөрсдийн бэлтгэсэн өвс, тэжээлийг бүрэн зарцуулаад байна.
2023 оны эцэст сумын аюулгүйн нөөцөд 61 тн өвс /1000 ш өвс, 2000 ш ногоон тэжээл/, цэвэр будаа 60
тн, хивэг 5 тн /200 шуудай/-ыг тус тус нөөцөлснөөс одоогийн байдлаар
малчдад 100 хувь олгоод байна.
Цагийн байдал хүндэрсэнтэй холбогдуулан аймгийн нөөцөөс 25 тн буюу 1000 шуудай хивгийг хуваарийн дагуу малчдад тараасан. Мөн 2500 боодол өвс, 9,6 тн /тээрэмдсэн будаа/-г аймгаас татан авах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Хан Шахайт багийн 3 чиглэл, Шар тал багийн 5 чиглэлд нийт 300 км зам гаргаж, өвс, тэжээл хүргэх ажлыг ойрын хугацаанд зохион байгуулан ажиллаж буйг аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.