БУЛГАН: 531 малчин өрх 139.4 мянган малтай оторлож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-02-22 13:40:35

Булган, 2024 оны хоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Булган аймгийн нийт нутгийн 60 шахам хувьд зудын эрсдэл их, 40 орчим хувьд нь дунд зэрэг, 7.7 хувьд бага эрсдэлтэй байна.


Отор нүүдлээр өөр аймгийн нутагт 31 малчин өрхийн 15.9 мянга, өөрийн аймгийн бусад сумын нутагт 433 малчин өрхийн 97.4 мянга, хилийн зурвас бүс нутагт 48 малчин өрхийн 4.8 мянга, улсын тусгай хэрэгцээний отрын бүс нутагт 19 малчин өрхийн 21.3 мянган мал отроор өвөлжиж байна.



Зудын эрсдэлийн байдлыг сумын дүнгээр үзвэл, Гурванбулаг, Дашинчилэн, Баяннуур, Рашаант, Сайхан, Могодын ихэнх, Баян-Агт, Хишиг-Өндөр, Орхон сумын зарим нутгаар нэн их эрсдэлтэй байна. Хангал, Булган, Хишиг-Өндөр сумын нутгаар цагаанаар зудархуу, Гурванбулаг, Дашинчилэн, Баяннуур, Рашаант сумын нутгаар цагаан зудын нөхцөл байдалтай байна.  Цасны өнгөн үе өдөртөө гэсэж, шөнөдөө хөлдөж байгаа нь мал бэлчээрлэлтэд таагүй нөхцөлийг үүсгээд байна.

 

相关新闻