Сүхбаатар аймгийн НАМОХ-ны тэргүүнээр Б.Ууганбаяр сонгогдлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбооны ээлжит бус чуулган энэ сарын 24-нд Тусгаар Тогтнолын Ордонд болж өнгөрсөн. Ээлжит бус чуулганаар холбооны шинэ тэргүүн болон тэргүүлэгч гишүүдийг сонгосон юм. Нийт оролцогчдын 95 хувийн саналаар Сүхбаатар Аймгийн НАМОХ-ны тэргүүнээр Сүхбаатар аймгийн Уулбаян сумын уугуул Баттулга овогтой Ууганбаярыг сонгожээ.
Тэрээр Монголын Цахилгаан Холбоо компанид Маркетингийн менежерийн ажил эрхэлдэг бөгөөд, өдгөө 10 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй “Сүхбаатар Аймгийн Оюутан Залуучуудын Хөгжлийн Төв” ТББ /САОЗХТ/ – ийн нарийн бичгийн даргаар 2014 оноос хойш ажиллаж байна.
Чуулганаар оюутан залуучууд нутаг оронд тулгамдаж буй асуудлууд, тэр дундаа Ганга нуураа авран хамгаалах талаар санал бодлоо солилцжээ. Ингээд шинээр бүрэлдээд буй аймгийн НАМОХ-ны хамт олны хамгийн эхний хийх ажил нь Ганга нуураа авран хамгаалах ажилд чиглэхээр болжээ.
НАМОХ-ны зорилго нь Сүхбаатар аймгийн гэх тодотголтой төрийн болоод төрийн бус бүхий л байгууллагуудтай нутаг олрныхоо төлөө хамтран ажиллах юм. Мөн оюутан залуучуудын дуу хоолой болж, тэдний эрх ашгийг хамгаалахажээ. Нөгөө талаар тэднээр дамжуулан нутаг орны бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлт, ирээдүйн төлөө бодит хувь нэмэр оруулах юм.
НАМОХ-ны салбар холбоо нь аймгийн 12 сумаас тус бүр нэг, Баруун-Урт сумаас гурван тэргүүлэгчтэйгээр баг болон ажиллах юм.
Чуулганд Улаанбаатар хотод суралцаж буй оюутан залуусын төлөөлөл болох 80 гаруй оюутан залуус оролцсон байна.
Т. Одончимэг