СЭЛЭНГЭ: Хяналт шалгалтаар 18 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2024 оны хоёрдугаар
сарын 4 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор шатахуун
түгээх станц болон авто хийгээр цэнэглэдэг станцуудад хийж буй хяналт
шалгалтын ажил үргэлжилж байна.
Өнөөдрийн байдлаар 3 ажлын баг нийт 40
гаруй аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт хийж, 18 аж ахуйн
нэгжийн үйл ажиллагааг зогсоож, заавал биелүүлэх 40 албан шаардлага хүргүүлжээ.
Дээрх үйл ажиллагааг нь түр зогсоогоод байгаа зарим аж ахуйн нэгжийн хувьд утаа, газ мэдрэгч дохиолол нь ажиллахгүй. Жижиглэнгийн тусгай зөвшөөрөл аваагүй зэрэг нийтлэг зөрчил, дутагдлууд илэрчээ.