ХӨВСГӨЛ: Дөрөвдүгээр сараас монгол бичгийг албан хэрэглээндээ нэвтрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-02-02 14:56:34

Мөрөн, 2024 оны хоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Улсын тэргүүний Тариалан сум эх хэлээ дээдлэн дөрөвдүгээр сарын 1-нээс бүх албан байгууллага монгол бичгийг албан хэрэглээндээ хэрэглэж эхлэхээр болжээ.


Тариалан сум 2022 оноос эхлэн Хэлний бодлогын салбар зөвлөлийг томилон үе шаттай ажлуудыг мэргэжлийн багш нартай хамтран бэлтгэл ажлыг хийж эхэлсэн байна.


Энэ хүрээнд монгол хэл бичгийн багш нар төрийн байгууллагын албан хаагч нарт батлагдсан удирдамжийн дагуу сургалтыг орж хамтран ажилласны үр дүнд 2022 онд “Эх хэлээ дээдлэгч сум”-аар шалгарсан байна.


Мөн МУСГЗ Б.Элбэгзаяа болон ахмад багш нарыг урьж тодорхой үе шаттай сургалтуудыг зохион байгуулсан байна. 

 


"Монголын сайхан бичигтэн" улсын уралдаанд 2021 онд 12-р ангийн сурагчдын төрөлд С.Болормаа, багш Б.Анужин  тэргүүн байрт шалгарч, элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан байна.


Мөн өнгөрсөн онд "Монголын сайхан бичигтэн" улсын уралдааны анги хамт олны төрөлд С.Болормаа багшийн бэлтгэсэн  Ч.Сарантуяа багштай 11а ангийн хамт олон 3 дугаар байрт шалгарчээ.  


Энэ онд Тариалан сум орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр шинээр барьж буй 960 хүүхдийн сургуульд монгол хэл бичгийн хоёр танхимыг 30 сая төгрөгөөр тохижуулахаар болжээ. 

 

 

相关新闻