СЭЛЭНГЭ: Пауэрлифтингийн улсын аваргаас Б.Балжинням хос алтан медаль хүртжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2024 оны хоёрдугаар
сарын 2 /МОНЦАМЭ/. “Пауэрлифтингийн хэрэглэлтэй, хэрэглэлгүй хэвтээ шахалт”-ын улсын аварга
шалгаруулах тэмцээнд Сэлэнгэ аймгийн баг тамирчид амжилттай оролцжээ.
Улаанбаатар хотноо болсон энэхүү тэмцээнд өсвөр, залуучууд, мастер, насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэй ангилалд нийт
444 тамирчин оролцсон байна.
Тэмцээний залуучуудын -74 кг жингийн
ангилалд Сайхан сумын тамирчин Б.Балжинням 2 төрөлд алтан медаль, насанд
хүрэгчдийн ангилалд мөнгө, хүрэл медаль тус тус хүртжээ.
Мөн тэмцээний эрэгтэй өсвөрийн -66 кг
жингийн ангилалд Сайхан сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн сурагч
Д.Содбилгүүн, мөн эрэгтэй өсвөрийн -83 кг жингийн ангилалд Сайхан сумын Ерөнхий
боловсролын 1 дүгээр сургуулийн сурагч Б.Билгүүн нар тус бүр мөнгөн медаль
хүртжээ.
Мөн эмэгтэй өсвөрийн -52 кг жингийн
ангилалд Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн сурагч
М.Мөнхсаран, эмэгтэй өсвөрийн -57 кг жингийн ангилалд Алтанбулаг сумын Ерөнхий
боловсролын 3 дугаар сургуулийн сурагч Ц.Марал-Эрдэнэ нар мөнгөн медаль хүртсэн
байна.