Сумогийн дэвжээнд шинэ озэки төрлөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Японы сумо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаан болж, сэкивакэ Котоновакад озэки цолыг албан ёсоор гардуулжээ. Холбооны элч төлөөлөгч Ханагоэ, Нарүто оякатаг “Садогатакэ” дэвжээнд хүрэлцэн ирэхэд дэвжээний ояката, Окамисан нар угтан авсан байна.
Котоновака цолоо хүлээж авахдаа, “Хүндэтгэн хүлээн авч байна. Озэки цолтны нэрийг сэвтүүлэлгүйгээр, талархах сэтгэлээ үл мартан, сумо бөхийн замаар хичээн зүтгэх болно” гэжээ.
Харин ёслолын дараах хэвлэлийн бага хурал дээр, “Өөрийн бодож байгаа зүйлээ л хэлье гэж бодсон. Талархах сэтгэлээ бүү март гэж өвөө, ааваасаа болон дунд, ахлах сургуулийн багш нараасаа ч сонсож ирсэн тул хэлэх үгэндээ заавал оруулна гэж шийдсэн байсан. Шинэ озэки цолтой барилдах анхны тэмцээндээ Котоновака нэрээрээ барилдана. Зуны тэмцээнээс Котозакүра гэсэн өвөөгийнхөө нэрээр барилдана” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Тэрбээр
Рэйва эриний долоо дахь озэки
болж байгаа бөгөөд Чиба мужийн уугуул озэки 69 жилийн дараа төрж байгаа нь энэ
юм.