С.Жамбалжамц АНЭУ-д, Б.Тэгшбаяр Саудын Арабт уралдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-01-31 11:07:57

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 31 /МОНЦАМЭ/. Монголын дугуйчид шинэ оны эхний тэмцээндээ уралдаж байна.


Тодруулбал, Монголын дугуйн үндэсний шигшээ баг, Алдар” спорт хороо, Испанийн мэргэжлийн дугуйн "Бургос Би Эйч багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер С.Жамбалжамц АНЭУ-д зохион байгуулж буй Tour of Sharjah /UCI2.2/ ангиллын тэмцээнд уралдаж байна. Уг тэмцээнд 27 багийн 162 дугуйчин оролцож байгаа юм. ОУХМ С.Жамбалжамц одоогоор дөрвөн гарааны нийлбэр цагаар тавдугаар байрт жагсаж байна. Өнөөдөр тус уралдааны сүүлийн гараа болох бөгөөд дугуйчид 94 км замыг туулснаар дүнгээ гаргана.


Тэгвэл Монголын дугуйн үндэсний шигшээ баг, Алдар” спорт хороо, Тайландын мэргэжлийн дугуйн Roojai Insurance багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.Тэгшбаяр Саудын Арабт өчигдөр эхэлсэн Tour of Alula /UCI 2.1/ ангиллын тэмцээнд оролцож байна. Тус уралдааны эхний гараа өчигдөр болсон бөгөөд ирэх сарын 3-нд өндөрлөх юм. Тэмцээнд 18 багийн 128 тамирчин өрсөлдөж байна. Тэд таван гараагаар  нийт 812.5 км замыг туулснаар аваргаа тодруулна. 





相关新闻