Үндэсний алтан цомын төлөөх барилдаан болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Хоёрдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарийг МҮБХ-оос мэдээллээ. Хоёрдугаар сард алтан цомын төлөөх барилдаан үргэлжилнэ. Мөн сар шинийн барилдаантай. Тэр утгаараа бөхийн өргөө барилдаанаар дүүрэн байх нь ээ. Цагаан сараас хойш болох барилдааны хуваарийг хүргэе.
Хоёрдугаар
сарын 17: Сэлэнгэ аймгийн
Мандал сумын нэрэмжит
Хоёрдугаар
сарын 18: Дорнод аймгийн
Булган сумын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан /11:00
цагт/.
Хоёрдугаар
сарын 23: Ховд аймгийн
Зэрэг сумын харьяат аймгийн хурц, бадрангуй арслан Б.Лодойн нэрэмжит аймаг,
цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан /11:00 цагт/.
Хоёрдугаар сарын 25: Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан /13:00 цагт/.
Үндэсний алтан цомын төлөөх барилдааны хуваарь
Хоёрдугаар
сарын 26: Орхон-Өмнөговь
Хоёрдугаар
сарын 26: Увс-Завхан /19:45
цагт/
Хоёрдугаар
сарын 27: Сүхбаатар-Архангай
/15:45 цагт/
Хоёрдугаар
сарын 27: Булган-Баян-Өлгий
/19:45 цагт/
Хоёрдугаар
сарын 28: Төв-Дорноговь /15:45
цагт/
Хоёрдугаар
сарын 28: Ховд-Баянхонгор
/19:45 цагт/
Хоёрдугаар
сарын 29: Говьсүмбэр-Өвөрхангай
/15:45 цагт/
Хоёрдугаар
сарын 29: Хөвсгөл-Сэлэнгэ
/19:45 цагт/