БУЛГАН: Англи хэлний багш нар БНСУ-д мэргэжил дээшлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-01-24 15:56:16

Булган, 2024 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Булган сумын ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний гурван багшийг БНСУ-ын Чэжү аралд "Corem Education" 14 хоногийн вакум сургалтад хамруулж байна.




Багш нар энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар англи хэлний мэдлэг, заах арга зүй, ур чадвараа дээшлүүлэх боломж бүрдэж цаашид хамтын ажиллагаа өргөжих сайн үр дүнтэй юм.  




Булган сумын Засаг даргын “Ирээдүйд тэмүүлсэн хот” мөрийн хөтөлбөрийн хүрээнд боловсролын салбарт оюутан залуус, төрийн албан хаагч, багш ажилтныг мэргэжил дээшлүүлэх боломжоор хангах, мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх “Глобал удирдагч” их сургуультай хамтран ажиллах гэрээний дагуу ийнхүү эхний ээлжийн багш нар сургалтдаа хамрагдаж байна.



相关新闻