БУЛГАН: Өсвөрийн тэшүүрчид 5 насны ангилалд уралдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2024 оны нэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Сурагчдын амралтыг үр бүтээлтэй өнгөрүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн 3-12 дугаар ангийн Өсвөрийн тэшүүрийн аварга шалгаруулах тэмцээнийг 5 насны ангилалд Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургууль, Булган сумын Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгууллаа.
Тэмцээнд Булган, Хутаг-Өндөр, Сэлэнгэ, Хишиг-Өндөр сумдын нийт 60 гаруй тамирчин өргөн цар хүрээтэй оролцсон бөгөөд тэшүүрийн спортыг хөгжүүлэн сурталчлах, тамирчдын техник ур чадварыг сайжруулахад анхаарах зэрэг олон давуу талууд гарч буйг хөгжөөн дэмжигч багш, эцэг эхчүүд ярьж байна.
7-8 насны эрэгтэй төрөлд: Г.Хөхөлдэй, Э.Сугар, Н.Итгэлтөгс
7-8 насны эмэгтэй төрөлд: Б.Хувьзаяа, П.Содтуяа, Б.Цэлмэг
9-10 насны эрэгтэй төрөлд: О.Энх-Эрдэнэ, Н.Наранбаатар, Н.Бямбажав
9-10 насны эмэгтэй төрөлд: Б.Ану-Үжин, Б.Булганзаяа, Цогзолмаа
11-12 насны эрэгтэй төрөлд: Б.Тэмүүжин, Б.Эрхэст, Ц.Мөнх-Амьдрал
11-12 насны эмэгтэй төрөлд: Б.Энэрэл, Б.Уянга, О.Янжинхлам
13-14 насны эрэгтэй төрөлд: М.Маргад-Эрдэнэ, Б.Билгүүн, Д.Мөнхтулга
13-14 насны эмэгтэй төрөлд: Б.Энэрэл, Г.Ариунжаргал
15-аас дээш насны эрэгтэй төрөлд: Б.Дөлгөөн, Ж.Халиунбаяр, Б.Соёмбо
15-аас дээш насны эмэгтэй төрөлд: Г.Сийлэгмаа, Э.Уртнасан, Б.Цэлмүүн нар тус тус байр эзэллээ.
Булган сумын Засаг дарга П.Нөхөрлөлбаяр тэмцээнд оролцсон нийт бяцхан тамирчдад халуун баяр хүргэж, цаашид улс эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн тамирчид болохыг хүсэн ерөөлөө.