Орон сууцны үнэ 8.1 хувиар нэмэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод орон сууцны үнэ 2023 оны 12 дугаар сарын байдлаар өмнөх оны мөн үеийнхээс 8.1, өмнөх сарынхаас 0.3 хувиар нэмэгджээ.
Шинэ орон сууцны
үнэ өнгөрсөн оны 12 дугаар сард 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.02
сая төгрөг болж, нийслэлийн Сүхбааатар дүүрэгт хамгийн их буюу 4.32 сая төгрөгийн үнэтэй байв. Харин хуучин
орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.59 сая төгрөг болж, Сүхбаатар
дүүрэгт хамгийн их буюу 4.31
сая төгрөгийн үнэтэй байсныг
Үндэсний статистикийн хороо мэдээллээ.