БУЛГАН: Улсын аварга тариаланч хамт олон, улсын аварга тариаланчид шалгарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2024 оны нэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Булган аймгаас улсын аварга тариаланч хамт олон хоёр, улсын аварга тариаланчаар дөрвөн хүн тодорчээ.
“Улсын аварга тариаланч хамт олон”-оор Рашаант сумын “Ти Эн Эс Эн Ти” ХХК, Тэшиг сумын “Илэнхэн” ХХК шалгарсан бол "Улсын аварга тариаланч"-аар Хутаг-Өндөр сумын “Эг тариа” ХХК-ийн механикжуулагч Санжаагийн Болдбаатар, Хутаг-Өндөр сумын иргэн Батдорлигийн Мөнх-Од, Хангал сумын “Молор Эрдэнэ түрүү” ХХК-ийн механикжуулагч Юнгэрэнийн Батцэнгэл, Сэлэнгэ сумын “Интосэ” ХХК-ийн механикжуулагч Должинсүрэнгийн Эрдэнэцогт нарыг шалгаруулсан байна.
Ургацын хэмжээгээр Монгол Улсын шилдэг гурван аймгийн нэгээр шалгарсан Булган аймгийн газар тариалангийн амжилтын эзэд ийнхүү
тодорлоо.
Булган аймаг 2023 онд 56775 га талбайд тариалалт хийж, өмнөх оноос 4197,5 га талбайд нэмж тариалсан бөгөөд нийт 82355,2 тн ургац хураасан нь их амжилтыг дагуулсан байна.