Монгол Улс 29.4 сая толгой хоньтой
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Монгол Улс 2023 оны эцэст, мал тооллогын урьдчилсан дүнгээр 64.7 сая толгой малтай байна.
Үүнээс 29.4 сая хонь, 24.6 сая ямаа, 5.4 сая үхэр, 4.8 сая адуу, 473.9 мянга нь тэмээ байгааг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Малын
тоо өмнөх оныхоос 6.4 сая (9.1 хувь)-аар
багасаж, тодруулбал, хонь 3.3
сая (10.2 хувь), ямаа 3 сая
(10.7 хувь), үхэр 162.1 мянга (2.9 хувь)-аар цөөрч, адуу 8.6 мянга (0.2 хувь), тэмээ 3.4 мянга (0.7 хувь)-аар тус тус нэмэгджээ.
Өнгөрсөн оны
тооллогын дүнгээр, нийт сүрэгт хонь 45.5, ямаа 38.1, үхэр 8.3, адуу 7.5, тэмээ
0.7 хувийг эзэлж байна. Нийт сүрэгт 5 төрлийн малын эзлэх хувийг мал хувийн
өмчид шилжиж эхэлсэн 1990 оныхтой
харьцуулахад ямааны эзлэх хувь 18.2 нэгж хувиар өсөж, харин хониных 12.9, үхрийнх 2.7, адуу, тэмээнийх 1.3 нэгж хувиар буурсан байна.
Улсын хэмжээнд Архангай аймаг адуу, үхэр, Өмнөговь аймаг тэмээ, Хөвсгөл аймаг хонь, Баянхонгор аймаг ямааны тоогоор тэргүүлжээ. Мөн Хөвсгөл аймаг 5.7 сая толгой мал тоолуулж тэргүүлсэн бол, Төв аймаг 4.9 сая, Архангай аймаг 4.8 сая, Өвөрхангай аймаг 4.7 сая, Хэнтий аймаг 4.4 сая толгой мал тоолуулснаараа удаалсан байна.