ОРХОН: Энэ онд хийх авто замын ажлын талаар мэргэжлийн байгууллагууд хэлэлцүүлэг өрнүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-01-16 10:24:41
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны нэгдүгээр сарын 16/МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ, Монголын авто замчдын холбоохамтран “Авто зам-2024” хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Монголын авто замчдын холбоо”-ны найман зөвлөх инженер, зураг төсөл боловсруулдаг долоо, авто замын барилга угсралтын ажил гүйцэтгэдэг есөн компани оролцов.

Хэлэлцүүлгийг нээж аймгийн Засаг даргын  орлогч М.Түмэнжаргал хэлэхдээ,Өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Орхон аймагт ирэхдээ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг  авто замын шинэчлэлт, өргөтгөлд зориулж 50 тэрбум төгрөг зарцуулах шийдвэрийг гаргасан. Үүний дагуу мэргэжлийн байгууллагууд судалгаа гаргаж ажлын зураг, даалгаврыг боловсруулаад  байна. Аймаг, орон нутгийн бүтээн байгуулалтад оролцох гэж буй замчид та бүхэнд ажлын амжилт хүсье” гэсэн юм. 

Дээрх 50 тэрбум төгрөгөөр 46 байршилд их засвар болон шинэчлэлт, өргөтгөл хийнэ. Орхон аймаг 130 км хатуу хучилттай авто замтай. Үүний 80,8 километр зам нь   их, бага хэмжээгээр эвдэрсэн. Иймд нэн тэргүүнд хийх ажлаа эрэмбэлж, шинэ дэвшилтэт технологиор авто замын засвар, үйлчилгээг хийнэ гэж хэлэлцүүлэгт оролцогсод хэлж байлаа.

 

 

相关新闻