БАЯН-ӨЛГИЙ: Р.Рая гар дээр суниалтын улсын рекордыг шинэлэн тогтоов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2024 оны нэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 7 дугаар сургуулийн 5 ангийн сурагч, 11 настай Р.Рая гар дээр суниалтын улсын рекордыг шинэчлэн тогтоолоо.
Биеийн тамир, спортын улсын хороо, Баян-Өлгий аймгийн ЗДТГ, Биеийн тамир спортын газар, Цагдаагийн газар, Монголын гар дээр суниалтын нэгдсэн холбоо, МҮОНТ-ийн “MNB SPORT” суваг хамтран "Гар дээр суниалтын аймгийн аварга шалгаруулах тэмцээн"-ийг Өлгий хотод энэ сарын 14-ний өдөр зохион байгуулсан.
Анх удаагаа зохион байгуулсан уг тэмцээнд тус аймгийн 11-55 насны 180 гаруй тамирчин оролцож хүч, ур чадвараа сорин өрсөлдөв.
Тэмцээний 11 насны ангилалд Өлгий сумын 7 дугаар сургуулийн 5 ангийн сурагч Р.Рая 106 суниаж, гар дээр суниалтын улсын рекордыг шинэчлэн тогтоолоо. Тухайн насны ангиллын өмнөх рекорд нь 98 байсан ажээ.